Ирвэс хамгаалах сангийн биологич агсан талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүх фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ.
Тэрбээр, Хүүгийнхээ төрсөн өдөрт нь:
Минийй хүүгийн энэхүү ХӨЛС бол алдарт Тост,Тосон бумбын нурууг ард иргэдэд үлдээх, хайртай цоохор ирвэс, ижил дасал болсон аргаль, янгируудаа аврахын тулд асгаруулсан ясны, сэтгэлийн, ажилсаг чанарын ЭХ ОРОН Ч ХӨЛС байсан.
Тийм ч учраас хүүгийн минь төрсөн энэхүү дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Монгол улсын УИХ-ын БОХХАА байнгын хороогоор Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах асуудал хэлэлцэхээр цаг хугацаа давхцан тохиож байгаа нь их л учир тавилантай болж байна гэж ихэд бэлэгшээн нэг ч хүсэл зорилго нь биелэлээ олно гэж найдаж байна. Энэ нь монгол төрийн, монголын ард түмний том бэлэг болноо. Та бүхэн сэтгэлээсээ дэмжээрэй" гэжээ.