Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 9 настай хүүгээр морь унуулж байжээ. Энэ хэрэг Дорнод аймагт гарчээ. Иргэн А нь нэр бүхий хоёр иргэнтэй барьцаат зээлийн гэрээ байгуулж, өнгөрсөн оны гуравдугаар сараас 9 настай хүүгээр морь унуулж, авсан цалингаас нь хасуулж, зээлээс нь суутгуулж байжээ.
Улмаар гуравдугаар сард 9 настай хүүд хамгаалах хэрэгсэл, малгай унуулалгүй, хавар буюу хориглосон цаг хугацаанд морь унуулсан байна.
Харамсалтай нь, энэ үед хүү хүү мориноос унаж гэмтжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр өчигдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.