Аравдугаар сарын 7-нд Нобелийн хороо энэ оны анагаах ухаан, физиологийн салбарын шагналтнуудыг тодрууллаа. Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Виктор Эмброс, Гэри Равкан нар генийн үйл ажиллагааг зохицуулдаг микроРНХ-г нээснийхээ төлөө авчээ.
Амброуз, Равкан нарын шинэ нээлт нь генийн зохицуулалтын цоо шинэ зарчмыг илрүүлжээ. “МикроРНХ нь махбодийн хөгжил, үйл ажиллагаанд үндэс суурь болдог гэсэн энэхүү зарчим нь олон эст махбод, тэр дундаа хүний хувьд маш чухал ач холбогдолтой болох нь тогтоогдсон байна” гэж тус шагналын хорооны вэбсайтад бичжээ.
Эрдэмтэд аль 1993 онд судалгааныхаа энэхүү гэнэтийн үр дүнгийн талаар нийтэлж байжээ.