Чеченийн удирдагч Рамзан Кадыровын хүү, 16 настай Адам ОХУ-ын бүрэлдэхүүн улсуудын тэргүүний аюулгүй байдлын албаны хамгийн залуу даргаар гэдгээр Оросын дээд амжилтын номонд бичигджээ
Гэрчилгээг 10-р сарын 4-нд Грозный хотод болсон ММА тулаант тэмцээний үеэр Адам Кадыровт гардуулсан байна.
"Тэмцээний үеэр ОХУ-ын бүрэлдэхүүн улсын тэргүүний аюулгүй байдлын албаны хамгийн залуу дарга Адам Кадыровт Оросын дээд амжилтын номын гэрчилгээ гардуулах ёслол болов. Мөн Станислав Коненко түүнд Оросын дээд амжилтын номыг сурталчилсан медалиар шагнасан” гэж Рамзан Кадыров өөрийн Telegram сувагтаа бичжээ.
Адам Кадыров 2023 оны арваннэгдүгээр сараас Чеченийн Бүгд Найрамдах Улсын тэргүүний Аюулгүй байдлын албыг даргалж байна. 2023 оны 10-р сард тэрээр Чеченийн Бүгд Найрамдах Улсын баатар цол, 2024 оны 8-р сард тус бүгд найрамдах улсын дээд шагнал Кадыровын одонгоор шагнагджээ.
2023 оны есдүгээр сард 15 настай Адам Кадыров Грозный дахь урьдчилан хорих төвд Коран судрыг шатаасан хэмээн буруутгагдаж буй Никита Журавелийг зоджээ. Хоригдлыг зодож буй бичлэг Рамзан Кадыровын телеграм сувагт нийтлэгдсэн байна. "Тэрбээр зодсон, зөв зүйл хийсэн" гэж Чеченийн тэргүүн бичлэгийн тайлбартаа онцолжээ.
Үүний дараа Кадыров сэтгүүлч Ксения Собчактай хийсэн ярилцлагынхаа үеэр Чеченийн тэргүүн хүүгээ хүн зодсон гэж загнаагүй, харин ч эсрэгээрээ түүнийг зоригжуулсан гэж мэдэгджээ.
Кремль уг бичлэгийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Талйбар хийхээс татгалзсан шалтгааны талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ “Би хүсэхгүй байна” гэжээ.