УурУур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өдрийг уртсахад хүргэжээ. Энэ тухай АНУ-ын шинжлэх ухааны "Proceedings of the National Academy of Sciences" сэтгүүлд нийтэлжээ
"Дэлхийн уур амьсгал урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр эрчтэй өөрчлөгдөж байна. Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт нь мөсөн гол болон туйлын мөсөн бүрхүүлийн хайлалтыг түргэсгэж улмаар далайн түвшин нэмэгдэж, усны массыг туйлаас экватор руу шилжүүлэхэд хүргэжээ. Энэхүү усны масс туйлаас экватор руу шилжсэнээр дэлхий 1900 оноос эхлэн улам хавтгайрч, улмаар өдрийн үргэлжлэх хугацаа уртассан" гэж тус сэтгүүл Олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаанаас иш татжээ
Одоо дэлхийн нэг өдөр 86.4 мянган секунд үргэлжилж байна. Нэг өдрийн үргэлжлэх хугацаа нэмэгдсэн явдал голчлон сарны таталцлын нөлөөгөөр дэлхийн эргэлтийг аажмаар удаашруулсантай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.
Өөрчлөлт дунджаар нэг миллисекунд л байгаа бөгөөд хэдэн арван жилийн турш энэ түвшинд хэвээр байна гэж эрдэмтэд таамаглаж байгаа ч хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэх тусам 2.4 миллисекундээс давж магадгүй аж.