ОХУ-ын өмнөд хэсгийн хэд хэдэн бүс нутагт хүчтэй шороон шуурганы улмаас харагдах орчин 0 болж, замын хөдөлгөөн хаагдаж, тэнгэр нь улбар шар өнгөтэй болжээ.
Шороон шуурга Ставрополь, Ростов муж болон Харимаг бүртгэгдсэн байна.
Тус бүс нутагт ховорт тооцогддог цаг уурын эл үзэгдлийн шалтгааныг Харвардын Инженер, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн эрдэмтэд эл үзэгдлийн шалтгааныг Арктиктай холбооссрн байна.
Арктикийн дундаж температурын өсөлт нь Энэтхэг, Персийн булангийн эрэг болон Ойрхи Дорнодын ихэнх хэсэгт шороон шуурганы эрч хүчийг бууруулдаг болохыг тэд олж тогтоожээ Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хойд туйлын хурдацтай дулааралт нь Азийн гол элс шорооны эх үүсвэр болох Арабын хойг, Энэтхэг, Пакистаны хоорондох Тар цөлийн агаарын урсгалыг тогтворгүй болгож, салхины чиглэлийг өөрчилж байгаа аж.
Харин ширгэсэн Арал тэнгис нь Төв Азийн шороон шуурганы гол эх үүсвэр болдог юм байна.