Пүрэв гарагийн орой Францын шинэ Ерөнхий сайдаар Европын комиссар асан Мишель Барниер томилогдлоо. Энэ тухай тухай BFMTV Елисейн ордноос иш татан мэдээлэв.
"Елисейн ордон дөнгөж сая Мишель Барниерийг шинэ Ерөнхий сайдаар томилсныг баталгаажууллаа" гэж мэдэгдэлд дурджээ.
Өдгөө 73 настай Мишель Барниер нь орчин үеийн Францын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхий сайд болов.
М.Барнье Европын комиссар, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа "Брексит"-ийн асуудлаар хэлэлцээ хийснээрээ хамгийн “гарамгай хэлэлцэгч” гэгдэх болсон юм.
Долдугаар сард Францад парламентын ээлжит бус сонгууль болсон бөгөөд сонгуульд оролцсон аль ч улс төрийн хүчин олонхи болж Засгийн газраа байгуулж чадаагүй юм.
Ерөнхийлөгч Макрон өмнөх Ерөнхий сайд Атталын засгийн газрыг шинэ кабинет байгуулагдах хүртэл ажлаа үргэлжлүүлэх нөхцөлтэйгөөр огцрох хүсэлтийг хүлээн авчээ.
Францын шинээр томилогдсон Ерөнхий сайд М.Барнье пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ, олон сар үргэлжилсэн улс төрийн хямарлыг эцэслэн, эв нэгдлийг бий болгохын төлөө, улс орныхоо тогтвортой байдлыг дээд зэргээр хангах нөхцөлийг бүрдүүлж, олон улс төрийн хүчний төлөөлөглтэй хамтран ажиллахаа амлажээ.