Өмнөговь аймаг, Гурвантэс сум. Бага-Овоо багийн “Морин заг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 390 км, сумын төвөөс урд зүгт 70 км, Шивээхүрэн боомтоос хойд зүгт 21 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн мэдээллийг наймдугаар сарын 07-ны өдрийн 02.05 цагт хүлээн авсан аж.
“МАК” ХХК-ийн галын хэсгийн ажилтанууд, “Өсөх зоос” ХХК-ийн галын хэсгийн ажилтанууд 35 км замыг туулан 03.20 цагт очиход “Beiben North Benz ND4250” загварын зүтгүүрийн 12 ширхэг дугуй, 95 тонн нүүрс шатаж байсныг 10.09 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг тус автомашины жолооч Ч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.