Нийтийн тээврийн бодлогын газар болон хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд салбараа үр өгөөжтэй, иргэдээ ая тухтай байлгаж, үйлчилгээгээ илүү сайжруулахын төлөө хичээн ажилласаар байна.
Гэтэл зарим иргэдийн гаргаж буй үйлдэл, хандлага хэрээс хэтэрч сануулга бичихээс өөр аргагүйд хүргэх юм.
Ухамсаргүй зарим иргэн 500 төгрөгийг хоёр хувааж ураад мөнгөний хайрцаг руу хийж байна. Бусад цаасан дэвсгэртийг урах, гэмтээх нь маш их бөгөөд хэт их гэмтэлтэй мөнгийг банк хүлээж авдаггүй болно. Улсын мөнгөн тэмдэгтийг санаатайгаар урах, гэмтээх , хуурамчаар үйлдэх нь хууль бус үйлдэл учир хуулийн хариуцлага хүлээдэг. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байхыг хүсье.