Түүнийг төрж, өссөн Эрдэнэт хот, өсч өндийсөн Энэрэл төв, спортын анхны гараагаа эхэлсэн Ирээдүй одод сургуулиас нь Хайртай дотны бүхэн нь нүд дүүрэн нулимстай тэнгэрийн орон луу үдэж өглөө.
“Бүжиглэдэг бөх", улсын начин Ө.Батзул хэмээн ард түмэндээ хайрлагдсан нутгийн минь сайхан хүү тэнгэрт дэвшлээ.
Хоёрхон настай жаахан хүү эгчтэйгээ хамт “Энэрэл” асрамжийн газар очиж, 18 насандаа өрх тусгаарлаж өдийг хүртэл өөрийн хүч хөдөлмөрөөр оргилын өөд мацаж тэмүүлэл дүүрэн амьдарсан түүнийг зөвхөн бөхийн спортод төдийгүй, амьдралын талбарт “аварга” хэмээн нэрийдэж болохуйц үлгэрлэн амьдарчээ.
Эрдэнэтчүүдийн хайртай хүү минь
Мөнх хөх тэнгэртээ амгалан нойрсдоо
Эх сурвалж: Erdenetlife