Веган буюу цагаан хоолтнуудад зориулсан үйлчилгээтэй “Mongolian vegan” амралтын газар нээжээ. Уг амралтын газар нь хотын төвөөс 24 км-ийн зайд, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, БогдхануулынТүргэнийамандбайрладаг. Амралтын байр болон дөрвөн ортой гэр тэнд бий. Хоногийн 250 мянган төгрөгөөр амрах боломжтой аж.
Эл амралтын газар нь спортын талбайтай бөгөөд одон орны дуранг нь үнэ төлбөргүй ашиглаж болно. Монголын анхны веган хоолоор үйлчилдэг амралтын газар гэх тодотголтой уг байгууллага нь нээгдсэн даруйдаа олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. “Веган хоолтнуудад зориулсан хоолны цэстэй амралтын газар тэр бүр таардаггүй. Тиймээс аялал зугаалгаар явахад хүндрэлтэй тал олон бий” гэх хүн цөөнгүй байдаг. Тус газрынхан зөвхөн веган хоолоор бус, бусад төрлийн хоолоорч үйлчилдэг гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл