Шилдэг эмэгтэй эрдэмтдэд олгодог “OWSD-Elsevier foundation award” шагналын эзнийг Дэлхийн хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага (OWSD)-аас шалгаруулдаг. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эмэгтэй эрдэмтдийн ололт амжилтыг сайшаан урамшуулах зорилгоор 2012 оноос уг шагналыг олгож эхэлжээ. Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг, Төв ба Өмнөд Ази, Сахар орчим болон Африк гэсэн таван бүсээс тус бүр шилдэг нэг эрдэмтнийг шалгаруулдаг аж.
Ялагчдыг 5000 ам.долларын мөнгөн шагналаар урамшуулж, судалгааныхаа бүтээлийг олон улсын хуралд танилцуулах боломжоор хангаж, бүх зардлыг нь тус байгууллагаас төлдөг аж. Монгол Улсын эрдэмтэд ч эл шагналд нэрээ дэвшүүлэх эрхтэй. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын цахим хуудсаар дамжуулан оролцогчдыг бүртгэж байна. Бүртгэл ирэх есдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн