Жиү жицүгийн олон улсын холбооноос Грекийн Хираклион зохион байгуулж буй ДАШТ-д Монголын тамирчид зодоглож байна. Эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ. Түүний амжилтыг буухиалж, 70 кг-д Ү.Хонгорзул (“Жамп” академи) контакт төрөлд аваргын төлөө Украины тамирчинтай тулалдаж, дэд байрт шалгарав.
Манай тамирчдаас өмнө нь Тайланд улсад 2015 онд болсон ДАШТ-ээс М.Баярмаа, Ц.Батцэцэг, Монголд 2023 онд болоход нь М.Сугар, Б.Хулан нар хүрэл медаль зүүсэн. Тус тэмцээний зургаа дахь өдөр насанд хүрэгчдийн ноги ангилалд мөн Г.Монголжин удаалж, Э.Шүрэнцэцэг III байр эзлэн, шагналын тавцанд зогссон юм. Монголын тамирчид холимог багийн төрөлд эхний гурван байрт жагссанаар ДАШТ-ээс анх удаа хүрэл цомтой ирэх нь.