БНХАУ-ын Гуанжу хотод нисдэг автомашины үйлдвэр барьж эхэлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв.
"Цахилгаан машин үйлдвэрлэгч XPENG компанийн салбар байгууллага болох XPENG AEROHT-ийн захиалгаар баригдаж буй нисдэг автомашины судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн төв нь дэлхийнд анхных нь болж байгаа юм" гэж мэдээнд дурджээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, ирээдүйн үйлдвэр жилд 10 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
XPeng Aeroht-ийн дэд ерөнхийлөгч Ван Тан хэвлэлийнхэнд ярихдаа тус компани 2024 оны сүүлч гэхэд загварчилсан автомашины урьдчилсан борлуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг машины тээшнээс хоёр хүний багтаамжтай удирдлага бүхий аппарат хөөрдөг байх гэнэ.
Түүний хэлснээр, тэд эхлээд Хятадад машинаа борлуулж, цаашид дэлхийн зах зээлд тууштай сурталчлах бодолтой байна.
Урьдчилсан тооцоогоор загварчилсан нисдэг машины үнэ 1-2 сая юань (138-276 мянган доллар) байх болно гэж тэрбээр тэмдэглэв.