Хүүхэлдэйн театраас “Монгол ардын суут” жүжгийг уржигдраас эхлэн олон нийтэд толилуулахаар товлоод байсан. Тэгвэл нээлт хийх өдөр нь тоглолтоо хойшлуулах шийдвэр гаргасан байна. Энэ талаар нь тус театрынхнаас тодруулахад “Уран бүтээлчидтэй холбоотой. Тайзнаа хэзээ тоглох нь одоогоор тодорхойгүй. Тасалбар авсан иргэдтэй холбогдож, төлбөрийг нь буцаасан” гэлээ. Тэдний энэхүү гэнэтийн шийдвэртэй холбоотойгоор иргэд цахим сүлжээнд “хэлэлцүүлэг” өрнүүлсээр байна. Тухайлбал, “Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиол тул тоглолтыг цуцалсан” гэж таамагласан иргэн ч бий. Бас “Ямар ч тайлбаргүйгээр ийм шийдвэр гаргасан нь урлагт улс төрийн нөлөө их байгаатай холбоотой” зэрэг байр суурийг иргэд илэрхийлжээ.
Уг баримтат жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлдэг. Жүжгийг энэ сарын 22-28-нд тоглохоор төлөвлөсөн байв.