Дуучин Ч.Мишээл хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymo¬tion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нартай холбоотой мэдээллийг энэ сарын 4-нд нийгмийн сүлжээнд бичсэн нь шуугиан дэгдээлээ. Үзэгч, олон нийтийн нүдэнд “ариун, гэгээн” дүртэй харагддаг уран бүтээлчид залуусын зоригийг мохоодог, олон талаар ашигладаг, хөдөлмөрийн мөлжлөг хийдэг, бүр хүчирхийлж байсныг Ч.Мишээлийн бичсэнээс ойлгож болно. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд олон хүн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Ялангуяа урлагт шинэ залуу үе гарч ирж, уг салбарт бугшсан асуудлуудыг дэлгэн, цаашлаад өөрчлөн шинэчлэх салхи оруулж байна” гэдэг талаас нь үзэл бодлоо илэрхийлсэн хүн цөөнгүй байлаа. Тэдгээрээс зарим сэтгэгдлийг хүргэе.
Michelle: Миний бие Ц.Сарнай, Б.Чинбат гэх хүмүүстэй 7-8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод, эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн. Энэ хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч хийсээр ирсэн. Надад санал тавьсан олон уран бүтээлч, продакшнтай хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй, хааж боодог байлаа. Хоёр ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулаад орхиж явсан. Би тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв. Хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л оршиж байхдаа ч Б.Чинбат гэж хүнд хараалгуулж, маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий. Эцэст нь иргэн Б.Чинбат нь миний биед халдаж, зодсоноор цаашдын ажил эцэслэгдсэн.
Солонго Төмөрбилэг: Танил түүх байх чинь вэ. “Emotion” хамтлагт орж, хамт амьдарч, ажиллаж байсан сайхан гэхээсээ илүү гунигтай, аймшигтай он жилүүд нүдний минь өмнүүр өчигдөрхөн болсон үйл явдал шиг дурайж байна. Дүү минь хүчтэй, зоригтой байгаарай, юунаас ч битгий айгаарай. Улам эрч хүчтэйгээр олон сайхан уран бүтээл хийгээрэй.
Zul Zulaa: Дуучин С.Сэрчмаа бас Чинбаа, Сарнай хоёртой таарч тохирохгүй “Emotion”-оос гарсан гэж ярьдаг. С.Сэрчмаа дуугараасай.
Ганхүлэг Нандин-Эрдэнэ: Эмэгтэй дуучид биеэ худалдахгүй л бол од болж чаддаггүй ч юм шиг сонин хандлага байгаа. Өдий хүртэл хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн сайн хамт олон, хамтлагтай таарсандаа үнэхээр баярладаг. “Монголын урлагт хэн ч биш болгоно” гэдэг үгийг мөн ч олон удаа сонсож явлаа даа. Шинэхэн өнгө төрх, гоо үзэмжтэй, хөөрхөн дуучиндаа амжилт хүсье. Уран бүтээлүүдийг нь сонсоход “Sweetymotion” шиг үнэртээд байсан юм аа. Одоо өөрийнхөөрөө дүүлэн нис дээ.
Өөжгий Өлзий-Орших: Монголын урлаг, уран сайхан энд хүрээд дуусаж байх шиг байна. Нэг бодлын ингээд тос, усаараа ялгараад авбал амар ч юм шиг. Буруу, зөвийг шүүх хүсэл алга. Карма тэртэй, тэргүй шүүнэ.
MarzanShar: Харин ч идээ бээрээ шахаад, эрүүлжиж шинэчлэгдэх сайн цаг ирж байна. Урлаг гэлтгүй бүх салбарт энэ нь халдварлаж, нийтээрээ өөрчлөлт, шинэчлэлийг авчраасай.
Enzu エンズ: Дуучин Ч.Мишээл “Эврээ ургахаар эхийгээ мөргөдөг ишиг би биш шүү” гэж тодотгосон. Надад нэгийг бодогдууллаа. Нээрэн л биднийг “Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр чи дуугай бай”, “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр чи чимээгүй бай” гэх мэтээр дарладаг, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь хаадаг байжээ. Залуучууд бид одоо тэгэхгүй. Бид боож үхнэ чиг, зарим тохиолдолд мөргөнө чиг.
Degi Tnt: 2015 он. Мишээл дүүгийн дууг бичиж байсан юм. Бараг анхны дуу нь байх. Ингээд ам нээж хэлж байгаа чинь зөв шүү.