Манай улс энэ оны эхний гурван сард 100 170 жуулчин хүлээж авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар буурсан үзүүлэлт аж. Тодруулбал, 2023 оны эхний гурван сард Монголд 188 617 жуулчин ирж байжээ.
Засгийн газар “Монголд зочлох жил” хөтөлбөрөөр аялал жуулчлалыг идэвхжүүлж, энэ онд нэг сая, жилийн эхний улиралд 200 мянган жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлээд буй. Тэгвэл одоогийн байдлаар 2024 оны зорилтыг10.02, улирлын төлөвлөгөөгөө 50.09 хувьтай биелүүлээд байна. Оны эхний улиралд хүлээн авсан нийт жуулчдын 41.8 хувь буюу 41 968 нь өнгөрсөн сард манай оронд иржээ. Жуулчлалын улирал эхэлж буйтай холбоотойгоор энэ сараас гадаадын аялагчийн тоо эрс нэмэгдэх хандлагатайг дээрх холбооныхон онцлов.