“Монгол орны жигүүртэн-2024” гэрэл зургийн уралдааныг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээс зарлалаа. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 7 хүртэл хүлээн авах гэнэ. Энэхүү уралдааныг Монголын шувуу ажиглагчдын клубийн ес дэх удаагийн уулзалтын хүрээнд зохион байгуулж байна. Уулзалтын үеэр мэргэжлийн шувуу судлаачид, туршлагатай ажиглагч болон гэрэл зурагчдыг хамруулсан хэлэлцүүлгийг өрнүүлэх нь. Шувуудын амьдрах орчныг танин мэдэх, тэднийг хамгаалахад иргэдийг уриалах зорилгыг зохион байгуулагчид тавьжээ.
Бэлтгэсэн А.Үүлэн