Эрх баригчид иргэдэд тайлагнах ажилгүй учраас тэднээс санал авахын тулд болохгүй, бүтэхгүй юу ч байсан хамаагүй амлах болов. Аливаа ажлыг яг одоо биш, маргааш, нөгөөдөр, магадгүй хэдэн жилийн дараа хийнэ гэж амлах шиг амархан зүйл үгүй. Хэн ч юу хүссэнээ амлаж болно. Энэ утгаараа ирээдүй цагийн “ид шид” хэмжээлшгүй. Харин хэдэн жилийн дараа хүмүүсийн олонх нь тэр амлалтыг мартсан байна. Яг ийм технологиор эрх баригчид сүүлийн үед янз бүрийн үлгэр ярих болов. УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн өнөө үед дарга нар гэнэт л ухаан сэхээ орсон мэт, их “ажил хэрэгч” хандлагаар ирээдүйд хийх ажлынхаа талаар хэтэрхий их ярих болсон тул ийнхүү дүгнэхэд хүрлээ. Уг нь МАН-ынхан сүүлийн найман жил УИХ-д, нийслэлд ч үнэмлэхүй олонхоороо эрх барьсны хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, тэдгээрийнхээ үр дүнд тулгуурлан ард иргэдээс “оноо авах” учиртай юм. Гэтэл бодит нөхцөл байдал үүний эсрэг байна.
20 МИНУТЫН ХОТ ХЭМЭЭХ УЯНГЫН ХАЛИЛ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар сүүлийн үед бүсчилсэн хөгжил, 20 минутын хот хэмээх бидэнд төдийлөн танил бус ойлголтын талаар ярих болсон билээ. Улаанбаатарт шинэ ч олон улсад бол хэдийн нэвтэрсэн дээрх ойлголтуудыг энгийнээр хэлбэл, иргэд оршин суугаа бүсээсээ төдийлөн холдохгүй, 15-20 минутад төрийн, нийгмийн гээд хүссэн бүх үйлчилгээгээ авдаг хот болно гэсэн үг юм. Улаанбаатар ийм хот болно гэж ярихад хэн ч дэмжих нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн гол нь түүнд хүрэх боломж яг одоо байгаа юу гэдгийг бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, яаж гэдэг асуултад хариулт өгч, улмаар түүнийгээ хэрэгжүүлэх бэлэн шийдэл эрх баригчдад байх ёстой. Гэтэл тэд дорвитой шийдэлг үй атлаа болгоно, бүтээнэ гэж яриад байгаа нь иргэдээ хуурах арга биш гэж үү. Учир нь Улаанбаатар 20 минутын хот болоход хэтэрхий хол байна. Үүнийг шийдэхийн тулд дарга нар хотын бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, дүүргүүдийг задалж, эрх мэдлийн төвл өрлийг арилгах гэнэ.
Бас төрийн үйлчилгээг хотын зах руу төвлөрүүлж, анхан шатны нэгжийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулдаг болгоно гэж “мөрөөдөж” байгаа. Ингэснээр Улаанбаатар 20 минутын хот болчих төдийгүй агаарын бохирдол, түгжрэл зэрэг суурь асуудлаа ч шийдчихнэ гэсэн итгэл төгс яриаг сүүлийн үед дарга бүр ярих болжээ. Харин бодит байдлыг ялгаж салгах ухаантай, хэрс үү иргэд үүнийг иргэдийнхээ амьдралыг төдийл өн ойлгодоггүй, мэдэрдэггүй дарга нарын уянгын халил хэмээн тайлбарлаж байгаа. “Улаанбаатар алхах боломжтой хот биш. Явган явдагг үй дарга нар үүнийг ойлгохгүй. Эхлээд бүх дарга нарыг явган явдаг болго. Үүний дараа 20 биш, 10 минутын хот болно” гэж нэгэн иргэн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлснийг бодууштай.
МЕТРО БАРИХ ТУХАЙ “ФАНТА З”
Нийслэл хот метротой болно гэсэн шийдвэрийг саяхан гаргаж, улмаар зөвлөх үйлчилгээний тендерийг нь зарлаад байна. Гадаад, дотоодын 20 компани уг сонгон шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн тухай мэдээллээр нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан нь өнгөрсөн долоо хоногийн турш л өөрсдийг өө сурталчиллаа. Ер нь зөвхөн өнгөрс өн долоо хоног гэлтгүй энэ хаврын ярианы гол Ирээдүй цагийн үлгэр сэдэв, дарга нарын иргэдээсээ оноо авах гол арга хэрэгсэл нь метро барих тухай болсон. Эл сэдвийн сурталчилгаа нь бүр хэтийдээд, бариа ч үгүй метрогоороо иргэдийг 1000 төгр өг өөр зорчуулах тухай ч ярьж байгаа. Ер нь метро барилаа гэхэд хэзээ ашиглалтад оруулах, хэдий хэмжээний өртгөөр бий болгох, цаашлаад тэр үед нь 1000 төгрөгийн үнэ цэн яаж ч өөрчл өгдс өн байх юм билээ гэх мэт олон асуулт дагалдах ч эрх баригчдад тэр огт хамаагүй. Одоохондоо нэр хүнд олж авах нь л тэдэнд чухал. Улаанбаатар хотод метро байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийн үр дүн тавдугаар сард гарна.
Яг УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө гэсэн үг. Метрогоо бараг л барьчихлаа гэж “шоудахад” төгс тохирох хугацаа. Гэхдээ энэ нь барих тендер биш, зөвхөн зөвлөх үйлчилгээ юм. Бас үүнд 181.9 тэрбум төгрөг зарцуулна. Дарга нар метро барих нэрээр энэ хэмжээний мөнгийг үрэн таран хийгээд, УИХ, цаашлаад орон нутгийн сонгуулийн дараа татвар төлөгчдийн төлс өн мөнгө юу ч биш болчихсон байвал яах вэ. Хариуцлага хүлээх учиртай нөхөд энэ суудал дээр тухлах бус, гудамжинд лааз өшиглөөд явж ч мэднэ.
Нийслэлд дүүжин тээвэр бий болгох нэрээр хоёр компанид 22.2 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлж, ашиглалтын өмнөх захиргаа байгуулан, ажилчдынх нь цалинд 242.9, тавилга, эд хогшил авахад 51.9 сая төгр өг зарцуулсан ч гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл ер үлдээгүй гашуун түүх бий. Яг ийм түүх давтагдахг үй гэсэн баталгааг аль ч дарга иргэдэд өгөөг үй л байна. Нөгөө талаас автобус худалдан авч чадалгүй бөөн будилаан хутгадаг, түүнчлэн чиглэл үүдийг нь шинэчлэх нэрээр дүн өвлийн хүйтэнд иргэдээ чирэгдүүлдэг дарга нар метро барьж чадна гэж итгэх нь бодит байдлаас хэтийдсэн хүсэл болчхож байгаа юм.
ШАЛГАХ АЖИЛЛАГАА НЫ “ДРАМ”
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг зарсан үе үеийн дарга нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн долоо хоногт гаргав. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, орлогч О.Номинчимэг нар Төв цэнгэлдэх хүрээлэнгээр байн байн эргэлдэх болов. Бас “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нь бүгд Нямдаваа гэх нэртэй хэд хэдэн хувьцаа эзэмшигчтэй болсон талаарх хачирхалтай мэдээллийг олон нийтэд өгч байгаа. “Газар шилж үүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаар өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ.
Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Газар шилж үүлж авсан эзэд “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанитай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна. Энэ бүгдийг шат дараатай шийдвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнг түмний мэдэлд буцаан авах ёстой” гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа бичсэн байв. Анзаарсан бол түүний амлалт бүгд ирээд үй цагт байгаа биз. Бас хувь заяаны шоглоом гэдэг шиг дээрх асуудлыг шалгах АТГ нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас аваад орон сууц бариулчихсан байгааг Засаг даргын орлогч О.Номинчимэгийн олон нийтэд танилцуулсан жагсаалтаас харах боломжтой. Тус газрынхан өөрсдийгөө шалгаад хариуцлага тооцно гэсэн итгэл дарга нарт төрөөд байгааг “гайхамшиг” гэж тодорхойлохоос өөр аргагүй. Зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар биш, ер нь аливаа асуудал, зөрчлийг шалгана, тогтооно гэдэг “драм” үүгээр зогсохгүй.
Боловсролын зээлийн сан, нүүрсний, ногоон автобусны болон Хөгжлийн банкны хэрэг, Улаанбаатарын газрын наймааг шалгана, тогтооно гэж дарга нар өнгөрсөн хугацаанд зөндөө ярьсан. Гэсэн ч хэргүүд хэрхэн шийдэгдэж байгааг уншигч та бүхэн анзаарна биз.
АЗ ЖАРГАЛҮЙ ТӨГСГӨЛ
Эрх баригчдад ажил хийх хүсэл байхыг үгүйсгэхг үй. Гэхдээ тэдэнд ийм их ажлыг амжуулах хугацаа байхгүй гэдэг нь маргаангүй үнэн юм. Учир нь УИХ-ын сонгууль хүртэл гурав, орон нутгийнх нь болтол долоон сар гаруйн хугацаа үлджээ. Сонгуулийн дараа УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагын баг яг одоогийн бүтэц, бүрэлдэхүүнээрээ ажиллаад, амласан ажлуудаа хэрэгжүүлээд эхэлнэ гэдэг аль ч талаасаа боломжгүй зүйл. МАН төрийн эрхэд дахин гарлаа ч одоогийн дарга нарын санаачилсан ажлыг үргэлжлүүлнэ гэж итгэхэд бэрх. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН-ын дөрвөн дарга нийслэлийг ээлжлэн удирдлаа. Ингэхдээ өмнөх Засаг дарга нарынхаа санаачилсан ажлуудыг үгүйсгэж, эрх мэдлээс атгангуутаа л тэс өөр зүйл ярьж, тодрон гарахыг л хичээсэн билээ. Зөвхөн нийтийн тээврийн салбарт л гэхэд BRT буюу тусгай замын автобус, дүүжин тээвэр, LRT буюу хөнг өн галт тэрэг, метро гэсэн дөрвөн үзэгдэлт “жүжиг”- ийг бидэнд үзүүллээ. Харамсалтай нь, тэдгээрийн аль нь ч амжилт олсонгүй. Үлгэр үргэлж өнгөрсөн цагт, хэн зохиосон нь тодорхойгүй үргэлжилдэг бол өнөөд өр дарга нар ирээд үй цагт элдэв юм зохиож, “ид шид”-ээр иргэд бидэндээ итгүүлэх гэж оролдох болжээ. Бас үлгэр үргэлж аз жаргалтай төгсдөг. Харин манай дарга нарын ярьдаг үлгэрүүд төгсгөлгүй үргэлжилсээр. Эсвэл бүтэлг үйтлээр төгссөөр байх юм.