Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн наймны билигт сайн өдөр тохиож байна. Богд Хааны Ордон музейгээс уламжлал ёсоор энэ өдөр “Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Энэхүү үзэсгэлэнг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Дээд Сургуулийн Урлахуйн ухааны урлаачтай хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнг энэ сарын 27-ны өдрийг хүртэл түмэн олонд толилуулна.
“Шинийн наймны цагаан дара эх” үзэсгэлэнд нэг өдөрт бүтээсэн 30 гаруй Цагаан дара эх бүтээлийг тахилын эд зүйлсийн хамт дэлгэн үзүүлэх юм. Мөн зочдод зориулан “Нэг өдрийн цагаан дара эх, таван тахил” боловсролын хөтөлбөрийг явуулна.