Олон улсын шог зураачдын нийгэмлэгийн 32 дахь чуулган АНУ-ын Лос-Анжелес хотод болжээ. Уг чуулганы үеэр дэлхийн хамгийн хурдан зурдаг шог зураач шалгаруулах уралдаан болжээ. Манай улсаас зураач, яруу найрагч Л.Мөнхтөр уг уралдаанд түрүүлж, дэлхийн хамгийн хурдан шог зураач цол, аваргын цом гардсан байна. Олон улсын 250 гаруй зураачтай өрсөлдсөнөөр тэрбээр тэргүүлсэн аж. Оролцогчид 30 минутад мэргэжлийн шаардлага хангасан 12 зураг зурах даалгавар авсан байна. Эл хугацаанд Л.Мөнхтөр даалгавраа давуулан биелүүлж, 44 зураг зурснаар тэргүүн байрт шалгарсан гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч