Монголын аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор "Монгол Орон Бидний Дуранд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 9-ний өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус үзэсгэлэнг “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал хамтран зохион байгуулна.
Монголын шилдэг гэрэл зурагчид Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг нийгэмлэгийн 20 гэрэл зурагчдын Монголын өвөрмөц ахуй соёл, говь хангай талын үзэсгэлэнг шингээсэн 50 гаруй бүтээл тавигдах юм. Үзэсгэлэн 7 хоногийн турш үргэлжлэх ба та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.