“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Тус хурал “Уламжлал, өнөө үе” сэдвийн хүрээнД,
- Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжинашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулсан хурал
- Японы Монгол уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал
- “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” форум зохион байгуулагдах юм.
Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас гадна Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Чех Улсын 70 гаруй эрдэмтэн судлаач оролцож, судалгаа шинжилгээний үр дүн, бүтээл туурвилын ололт амжилтыг танилцуулах, хэлэлцүүлнэ. Энэ нь Монголын уран зохиол судлалын хөгжлийг нэг шат ахиулахаас гадна монголын уран зохиол судлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой.