Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэллээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 400 харваач бүртгүүлээд байна. Орон нутгаас Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн харваачид онч мэргэнээ сорихоор бүртгүүлсэн болохыг Урианхай сурын холбооноос мэдээллээ. Баяр наадамд түрүүлсэн харваачдыг Урианхай сурын холбооноос автомашинаар байлах юм.