"Түмэн эх" чуулгын байрыг яг одоо нурааж байна. Нураах тухай шийдвэрийг өмнө нь гаргасан бөгөөд чоно борооноор гэгчээр эл шийдвэрийг өнөөдөр хэрэгжүүлж буй нь энэ аж. "Түмэн эх" чуулгын уран бүтээлч Б.Болор-Эрдэнэ "Ажил хөдөлмөрийнхөө 17 жилийг зориулсан ТҮМЭН ЭХ чуулга минь өчигдөр өөрийн байрандаа сүүлчийн тоглолтоо хийж өнөөдрөөс өөр газар тоглох гэж байгаа юм байна. Сэтгэл бүүдийгээд гунигтай байна. 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн Монголын цорын ганц хувийн чуулга.
Хэнээс ч тусламж гуйж хэнийг ч зовоодоггүй өөрөө өөрийгөө болгоод илүү гардаг энэ хамт олон дараагийн хүчирхэг түүхээ бүтээхээр чимээгүйхэн хөдөлмөрлөж байгаа. Удахгүй цоо шинэ байрандаа орлоо гэх мэдээгээр та бүхэнтэйгээ учирна гэж итгэж байна. Та бүхэндээ үргэлж өсөн дэвжиж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Цаашдаа эрх дархтангууд аливаа 1 шийдвэр гаргахдаа тухайн байгууллагын бүтээсэн түүх үнэ цэнэ, өөрийгөө авч явах чадамж зэргийг нь анзаарчихаж байгаарай. Монголын төр хоёр дахь урлагийн байгуулагаа амжилттайгаар гудамжинд гаргалаа. Гутамшигтай. Монголын ардын урлаг мандан бадраг" хэмээн бичжээ.