“Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт марк гарлаа. Тус маркийн нээлт “Чингис хаан”-ы музейд болжээ. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаагийн хөрөг дүрийг мөнхөлж буй энэхүү марк нь Ардын уран зохиолч эмэгтэйн анхных, харин зохиолчдын дөрөв дэх марк нь болж байна. Үүний өмнө их зохиолч Д.Нацагдоржийн 60, 70 болон 80 насны ойгоор түүний зурагтай маркийг гаргаж байжээ. Мөн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг маркт мөнхөлсөн байна. Ардын уран зохиолчдоос эмэгтэй уран зохиолчийн анхны марк гарч байгаа нь энэ юм.
“Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт маркт Г.Дулмаа найрагчийн 70 орчим насны үеийн зургийг буулгасныг “Монгол шуудан” ХК-ийн хэлтсийн дарга Б.Дамдинбазар тодотголоо. Харин өдгөө Хаан найргийн хатан Ш.Дулмаа өнөө жил 92 насыг "зооглоод" буй. Энэхүү маркийг 20 мянган ширхэг хувиар, мөн дугтуйг 1000 ширхэг гарган шуудан илгээмжид хэрэглэж эхлэв.