ҮУИТ-ын уран бүтээлчид“Монголд зочлох жил” санаачилгын хүрээндгадаад, дотоодын жуулчдад зориулсан “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Иймд аяллын агентлаг, тур операторуудыг жуулчны улиралд хамтран ажиллахыг уриаллаа. Тус театрынхан энэ сарын 22-нд ДБЭТ-д аялал жуулчлалынханд зориулсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр тоглолтоо бүрэн эхээр нь толилуулахаас гадна хамтын ажиллагааны гэрээ байгуулах, захиалга баталгаажуулах, яриа хэлэлцээхийх үйл ажиллагаануудыг явуулах нь. “Монголын сайхан орон” нь үндэсний бахархал болсон дуу хуур, бүжиг наадмаар дамжуулан нүүдэлчин монголчуудын ахуй соёл, өв уламжлалыг жуулчдад сурталчлан таниулах зорилготой гэнэ.
Бэлтгэсэн: Ж.Танан