ДБЭТ суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурийг шинэ найруулагч Б.Мэндбаяр, шинэ удирдаач Ц.Тэлмүүн-Очир нарын удирдлагаар үзэгчдэд 18, 19-нд хүргэхэд бэлэн болжээ. Травиата гэдэг нь италиар унаж буй гоо бүсгүй гэсэн утгатай. Гоо үзэсгэлэнтэйдээ эрдсэн, сэргэлэн цовоо Виолетта хайр дурлалын өмнө сөхрөхийн сацуу хүнд өвчний улмаас амьдралд бууж өгч буй тухай уг бүтээлд өгүүлдэг. Травиата буюу Виолеттагийн дүрд гоцлол дуучин Б.Одонзаяа анх дуулах гэж буй бол түүний хайртай залуу Альфредийг ч шинэ уран бүтээлч “амилуулах” аж. Өмнө нь дэлхийн сонгодог болон үндэсний олон дуурьт гол дүр бүтээсэн гоцлол дуучин М.Даваадорж анх удаа уг дүрд дуулах гэж буйг шинэхэмээн тодотголоо.