ОУОХ-ны “2020+5” хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу и-спортын долоо хоногийг анх удаа зохион байгуулах нь. Сингапурт ирэх зургадугаар сарын 22-25-нд болох уг арга хэмжээ нь виртуал спортын хөгжлийг дэмжих зорилготой аж. Дөрвөн өдөр үргэлжлэх фестивалийн үеэр виртуал спортын хөгжлийг олонд таниулж, сүүлийн үеийн технологийн хөгжлийг харуулахаас гадна хэлэлцүүлэг өрнүүлэн, боловсролд зориулсан хөтөлбөр, үзүүлэх тоглолт хийнэ. Тус холбооноос и-спортын фестивалийг угтаж, цуврал тэмцээн цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний цуврал нь энэ сарын 12-нд эхэлнэ. Тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх дараагийн тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой. Цуврал бүрээс шалгарсан шилдэг 150-200 оролцогч Сингапурт болох финалын тэмцээнд оролцох эрх авах юм. Виртуал тэмцээнийг спортын 11 төрлөөр зохион байгуулахаас одоогоор есөн нь тодорхой болжээ.