Япон Улс энэ сараас цаснаас цахилгаан үйлдвэрлэж эхэлнэ. Үүнийг нарны зай хураагуур, салхинаас илүү үр ашигтай гэж эрдэмтэд үзэж байна. Энэ технологи нь цасан хунгарын доторх болон гаднах температурын зөрүүнд суурилжээ. Аомори хотын гудамжны цасыг хуучин сургуулийн тусгайлан зассан усан санд хураахаж. Дулаан дамжуулах хоолойг цасан дотор байрлуулах бөгөөд гаднах агаар халснаар үүсэх температурын зөрүүнээс конвекцын гүйдэл үүсэх аж. Ингэснээр турбиныг эргэлдүүлж, цахилгаан үйлдвэрлэнэ. Түүнчлэн уг технологид халуун рашаан хэрэглэж, үүнээс үүсэх температурын их хэлбэлзлийг ашиглах боломжтой гэнэ. Судлаачдын тооцоолсноор нэг цагт үйлдвэрлэх ийм цахилгааны кВт нь 14 центээс хямд байна. Конвекцын ийм турбиныг өвлийн улиралд технологийн үйлдвэрлэл, айл өрхөд хэрэглэхийг мэргэжилтнүүд санал болгожээ.