Дэлгэцээс гарч буй хөх гэрэл нь биеийн био хэмнэлд сөргөөр нөлөөлж, хөгшрөлтийг түргэсгэж байгааг Америкийн биологичид тогтоожээ. “Frontiers in aging” сэтгүүлд бичсэнээс үзвэл хөх гэрэл нь хүний эрүүл мэнд, сэтгэцийн байдалд сөргөөр нөлөөлж, нойрсох, сэрэх мөчлөгийг өөрчилж, хорт хавдар үүсгэдэг нь сүүлийн жилүүдийн судалгаагаар нотлогдоод буй. Биологичид ийм цацраг нь амьд биетийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэхээр жимсний ялаан дээр туршиж, гений идэвхжилд нь хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Ингэхэд цацраг туяанд өртсөн шавж дунджаар 20-25 хоног, харанхуйд амьдардаг ялаа гурван сар орчим хугацаанд амьдардаг болохыг тогтоосон байна. Дундаж наслалт буурсан нь стрессийг дарах үүрэгтэй гений идэвхжил, эсийн бодисын солилцоо өөрчлөгдсөнтэй холбоотойг судалгааг удирдсан, АНУ-ын Орегон муж улсын их сургуулийн профессор Ядвига Гебультович тэмдэглэжээ.