Японы Засгийн газар дэлхийн жишигт нийцсэн вакцин боловсруулах судалгааны төвүүд байгуулахаар 10 их сургууль, лабораторийг сонгосныг NHK телевиз уламжлав. Токиогийн их сургуулийг нэрт вирус судлаач Ёшихиро Каваокагийн удирдах уг төслийн төв болгохоор шийдсэнийг Шинжлэх ухааны яамнаас нь мэдэгджээ. Ирээдүйд цар тахал үүсгэж болзошгүй вирусийн эсрэг вакцин бүтээхийн тулд халдварт өвчин судлах шилдэг төвийг тус их сургууль байгуулна. Хоккайдо, Чиба, Осака, Нагасаки зэрэг их сургуулийг хамтран ажиллах төвөөр зарласан аж. Дархлааны тогтолцоог судлах, өндөр үр дүнтэй вакцин бүтээх зэрэг асуудлаар тэдгээр сургууль хамтран ажиллах гэнэ. Энэ төслийг Японы Анагаах ухааны судалгаа, хөгжлийн агентлаг хариуцах юм. Тус агентлаг салбар хоорондын судалгааг дэмжихийг тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Нода Хирое уламжлаад, ийм хамтын ажиллагаа нь онцгой байдлын үед вакцин бүтээх ажлыг хурдасгана гэж найдаж буйгаа илэрхийлжээ.