Морин хуурын чуулга ирэх арваннэгдүгээр сард Японы “NHK hall” театрт тоглохоор болжээ. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан ийнхүү хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах болсон байна. Энэ ажлыг Япон дахь манай улсын соёлын элч, уг чуулгатай байгуулагдсан цагаас нь хамтран ажиллаж буй хатагтай Сато Норико санаачлан, дэмжиж буй аж. Уран бүтээлчид 30 жилийн хугацаанд бүтээн туурвиснаасаа тоглолтоороо дээжлэн хүргэнэ.