ХХромосомын ач холбогдлын улмаас хүний бие организмд зомби эсүүд үүсдэг гэж The Conversation сайтад бичжээ.
Эсийн хуваагдлын явцад хромосомын төгсгөлд байрладаг хамгаалалтын бүсүүд болох теломерууд богиносдог бөгөөд энэ нь генетикийн материалыг устгах, мутацид оруулах, хорт хавдар үүсэхэд хүргэдэг аж.
Хэт богино теломер бүхий зарим эсүүд хорт хавдрын эс болон хувирдаггүй, харин "зомби эс" болдог. Энэ байдалд эсийн хуваагдал хөгшрөлтийн явцад зогсдог. Хэрэв ийм эсүүд үхэхгүй бол биед хуримтлагддаг аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар тэдгээр эсүүд хорт хавдартай тэмцэхэд тусалж чадна, учир нь хөрш зэргэлдээх эсүдг хөгширч, хорт хавдар үүсэх эрсдэлтэй байдаг.
Түүнчлэн "зомби эсүүд" нь хорт хавдрын эсийг устгахын тулд дархлааны эсүүдийг өөртөө татдаг аж.
Үүнээс зэрэгцээ "зомби" эсүүд нь дархлааны системийг гэмтээж, янз бүрийн өвчин, үрэвслийг үүсгэж, эд эсийн нөхөн төлжилтийг бууруулдаг гэнэ.