Э.ХАНА
Тархинд цус харвах эрсдэлийг цусны шинжилгээгээр илрүүлэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлэх шинэ арга бий болгожээ. Америкийн “SomaLogic” компанийн эрдэмтэд “Зүрхний шиг дээс, цус харвах эрсдэлийг урьдчилан таамаг лахад хоёр дахин үр дүнтэй шинэ технологи зохион бүтээсэн” гэж мэдээлжээ. “Guardian” сонинд нийтэлснээр энэ нь цусан дахь уургийн агууламжийг хэмжихэд суурилдаг арга аж. Эрдэмтэд 22 000 гаруй өвчтөний сийвэнгийн дээжид 5000 орчим уургийг шинжилжээ. Үүний үр дүнд 27 уураг илрүүлсэн байна. Шинэ аргачлал тооцоолон ирэх дөрвөн жилд зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний дутагдалд орох эрсдэл хэр өндөр болохыг таамагласан аж. Үүнээс гадна өвчтөнд зөвлөсөн эм, бэлдмэлүүд үр дүнтэй эсэх, эмчилгээний горимыг өөрчлөх шаардлагатай, үгүйг тодорхойлохын тулд энэхүү аргыг ашиглах боломжтой гэжээ. Тухайн өвчтөний нас, хүйс, арьсны өнгө, өвчний түүх, цусан дахь холестерины хэмжээ, цусны даралтыг багтаасан зүрх судасны эрсдэлийн онооны системээс хоёр дахин илүү нарийвчлалтай технологи гэдгийг судлаачид онцолсон бөгөөд үүнийг АНУ-ын зарим эмнэлгийн практикт хэрэглээд эхэлжээ.