Орос, Украины хямрал шатахууны үнийг огцом нэмэхэд хүргэсэн тухай АНУ-ын автомашины холбооноос мэдээллээ. Тус улсын шатахуун түгээх станцуудад шатахууны үнэ сарын дотор 9.3 хувиар өсжээ. Нэг сарын өмнө дунджаар 3.39 доллар байсан нэг галлон (4.54 литр) бензиний одоо 3.65 болсон байна. Шатахууны үнэ АНУ-ын Баруун эрэгт хамгийн өндөр буюу дөрвөн доллар байгаа бол Калифорнид 4.86-тай байна. Жилийн өмнө шатахууны дундаж үнэ 2.7 доллар байжээ. Тус улсад шатахууны үнэ 2008 оны долдугаар сард 4.11 доллар болсон нь хамгийн өндөрт тооцогдож байв.
Лхагва гарагт WTI маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 8.2 хувиар өсөн, баррель нь 111.8 доллар болж, долоон жилийн өмнөх дээд үзүүлэлт рүү ойртжээ. Нефтийн үнэ баррель тутамдаа 120 долларт хүрвэл дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид дүгнэж байна.