Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг энэ сарын 10-ныг хүртэл тоглогдох хуваарьтай байсан ч үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр удаа тоглохоор боллоо.
Тус жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд ажилласан байна. Тэрээр ОХУ-ын Театрын урлагийн сургууль буюу ГИТИС-ийг төгсмөгцөө Германы алдарт зохиолч И.В.Гётегийн “Фауст”-ыг Монголын үзэгчдэд толилуулсан юм. Энэ удаад мөн л Монголд өмнө нь тавьж байгаагүй бүтээл болох “Гэм зэм”-ийг сонгосон бөгөөд жүжгээ постдрам хэлбэрээр найруулж, найруулагчийнхаа чадал чансааг батлан харууллаа.