Монголын хамгийн том хөгжмийн наадам “Playtime Festival”-тай хамтран "Хөгжмийн бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?" олон улсын хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгээр Монгол улсын хөгжмийн салбарын хөгжил, дуу хөгжмийн салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, түүнд үзүүлэх төрийн дэмжлэг, гадаад орнуудын туршлага болон хөгжмийн салбарын эцсийн бүтээгдэхүүнийг хэрхэн экспортлох тухай өргөн хүрээнд ярилцлаа.
Хэлэлцүүлэгт Австрали улсын Гиг Лайв Прогийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Сара Гуппи, Тайланд улсын Мьюзик Сити үүсгэн байгуулагч, хамтын ажиллагааны захирал Пьяпонг Муенпрасерде, Швейцарь улсын Эм Ар Менежментийн компанийн үүсгэн байгуулагч, захирал Марк Ридет, Лето Мьюзик компанийн захирал, продюсер Б.Наранзун, Плэйтайм наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал Ц.Нацагдорж болон Хөгжмийн зохиолч, эвэр бүрээ хөгжимчин, продюсер О.Чинбат нар оролцож чиглүүлэгчээр Хөгжим судлаач, Монголын урлагийн зөвлөлийн соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх ажилласан байна.