Үндэсний Урлагийн Их Театрын хамт олон энэ жилийн уран бүтээлийнхээ шинэ улирлын нээлтээ “Монголын Их Хатад” бүжгэн туульсаар эхлүүллээ.
Уг уран бүтээл нь анх тоглосон цагаасаа эхлэн үзэгчдээс өндөр үнэлгээ авсаар ирсэн монголын түүхэнд баатарлаг гавьяа, оюун ухаан, амьдрах ухаанаараа шилэгдэн шалгарсан хатдын дүр төрхийг хөгжмөөр илэрхийлэгддэг бүжгийн урлагаар дүрслэн үзүүлсэн тайзны бүрэн хэмжээний бүтээл ажээ.
Энэ жил тус бүтээлийг залуу уран бүтээлчид амилуулж шинэ дүр төрхөөр үзэгчдэд хүргэж байгаагаараа онцлог юм.