Өчигдөр /2021.11.02/ Шведийн Уппсала хотын “Konsert & Kongress” танхимд болсон алдарт АББА хамтлагт зориулсан хүндэтгэлийн тоглолтын үеэр нэгэн эрэгтэй долоон давхраас унасны улмаас хоёр хүн нас барж нэг хүн бэртжээ. Энэ тухай BBC агентлаг мэдээлэв.
Тоглолтод олон мянган үзэгч цугларсан бөгөөд хэрэг явдал тоглолт эхлэхээс 30 минутын өмнө болсон байна.
Уппсала хотын засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгчийн AFP агентлагт мэдээлснээр “80 гаруй насны эрэгтэй үүдний танхимын долоон давхраас унасан. Энэ үеэр доор зогсож байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн өртөж нэг нь нас барж нөгөө нь хүнд бэртсэн. Дээрээс унасан эрэгтэй мөн газар дээрээ нас баржээ".
Цагдаа нар концертын танхимыг хааж, тоглолтыг цуцалжээ.