ЖеффБезосын “Blue Origin” компани “Boeing” болон “Sierra Space”-тай хамтран “Orbital Reef” нэртэй арилжааны сансрын станц байгуулахаар төлөвлөж байна.
Зохион байгуулагчдын санаагаар энэ нь түүхэнд анхны талбайгаа мөнгөөр түрээсэлдэг сансрын бизнесийн парк болох бөгөөд талбайгаа мөнгөөр түрээслэх юм байна. Станцыг 2030 оноос өмнө ашиглалтад оруулахыг хүсэж байгаа аж.
Уг станц нь арав хүртэлх хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ. “Orbital Reef”-ийг жингүйдлийн нөхцөлийн зураг авалт, шинжлэх ухааны судалгаанд ашиглахад зориулах аж. Мөн жуулчдад зориулсан “сансрын зочид буудал” байгуулах юм байна.