Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарлаа. Тус шагналыг энэ оны арванхоёрдугаар сарын 29-нд Арабын нэгдсэн улсын Дубай хотод гардаж авахаар болжээ.
Дуурийн дуучны хоолойг сопрано, меццо-сопрано, контральт, эрэгтэйг нь контрернор, тенор (цээл), баритион, басс (аргил) гэж ангилдаг байна. Хөгжмийн зохиолч Ж.Вердийн оргил бүтээлүүдийн нэг “Риголетто” дуурьт 40 нас гарсан, хоолой сууж, бүх юм нь жигдэрсэн хүн дуулдаг бичигдээгүй дүрэм байдаг ч Э.Амартүвшин 20 гаруйхан насандаа амжилттай дуулсан байдаг. Дэлхийн шилдэг гурван агуу тенорын нэг, Испани дуучин П.Доминго “Би чамайг энэ насан дээрээ “Риголлето”-д дуулж чадах болов уу гэж их айж байлаа. Харин чи маш сайн дуулсанд би баяртай байна. Бас гайхаж байна” хэмээн тэмцээний үеэр хэлсэн түүхтэй.
Оролцож байсан уралдаан, тэмцээн, тоглолт бүртээ өөрийнхөө чадварыг нотолж “Дэлхийн дуучин” гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан түүнийг олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т нэр дэвшүүлж байсан удаатай.
Тэрбээр Герман улсын Килт хотын дуурийн театр, Италийн Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театр, Палермо хотын дээд их театр буюу “Teatro Massimo”-д дуулж байсан. Мөн 15 мянган үзэгчийн суудалтай Верона хотын алдарт задгай театр болох “Arena di Verona” задгай театрт дуулж байжээ.
Түүнчлэн Австралийн Мельбурн хотын болон БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Сувдан театр, Шанхай хотын их театрт дуулж байв. Падова хотын дуурийн театр, Новара хотын дуурийн театр, Жэнова хотын “Карло Фэличэ”-ийн нэрэмжит төв театр, Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Йlysйes” театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Менорка арлын дуурийн театр, Барселон хотын “Liceu” дуурийн театр, Израил улсын нийслэл Тел Авив хотын их театр болон хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр, Красноярск хотын дуурийн театр зэрэг ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын дуурийн театр, дэлхийн алдартай тайзнаа дуулж байсан юм.
Түүнийг дуурийн урлагийн эх орон Италийн ард түмэн “Маэстро” буюу дуурийн мастер хэмээн хүндэтгэдэг гэнэ.
Бэлтгэсэн Б.Содгэрэл