БНСУ-ын “Сөүл олон улсын соёлын сан” байгууллагаас 18 дахь жилдээ зохион байгуулсан “Олон улсын бүжгийн уралдаан-2021”-т Завхан аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин Э.Амаржаргал хоёрдугаар байр эзэлжээ. Энэ нь олон улсын А зэрэглэлийн уралдаан бөгөөд 80 орчим орны уран бүтээлч өрсөлдсөн байна. Манай улсын бүжигчин СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Бугуйлт биелгээ” бүтээлээр өрсөлдсөн аж. Хөгжмийг нь хөгжмийн зохиолч Д.Даваасүрэн зохиожээ. Цахимаар явуулсан уг уралдааны хоёрдугаар байрт шалгарсныг батламжилсан дипломоо Э.Амаржаргал өчигдөр гардаж авчээ. Тэрбээр өнгөрсөн жил мөн эл уралдаанд оролцож, М.Мөнгөнцэцэг багшийнхаа “Нуман туульс” бүжгээр өрсөлдөн, бас аман хүзүүдэж байв.
Бэлтгэсэн Р.Оюунаа