Улаанбаатар болон зарим аймагт өнөөдөр 15.30 цагийн орчимд тог тасарсан юм. Тодруулбал, Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан хэмээн албаныхан хэлэв.
Улаанбаатар хотод тог тасарч, гэрлэн дохио ажиллахгүйн улмаас замын түгжрэл үүслээ. Авто замын хөдөлгөөнийг зохицуулахаар 45 уулзварт 68 алба хаагч ажиллаж байна.