Арабын Нэгдсэн Эмират Улс Ангараг гаргийг судлах анхны сансрын хөлгөө хөөргөжээ. SUV автомашины хэмжээтэй хөлгийг “Hope” гэж нэрлэж байгаа бөгөөд долоон сарын дараа Ангараг гарагт хүрэх ажээ. Хүрсэн хойноо хөлөг Ангарагийн тойрог замд байрлаж, тус гарагийн агаар мандлынг нь нарийвчлан судлах аж. Хөлгийг энэ сарын 14-нд хөөргөх байсан боловч цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас хоёр удаа хойшлуулсан байна. АНЭУ Ангарагийг судлах хөтөлбөрт 200 сая ам.долларыг зориулсан гэж тус улсын Дэвшилтэт шинжлэх ухааны яамны сайд Сара Амири мэдээлжээ. АНЭУ-ын мэргэжилтнүүдийн хувьд Ангарагийн агаар мандлын бүрэн зургийг анх удаа гаргаж, өдөр тутмын болон улирал тутмын өөрчлөлтүүдийг нь судлахыг зорьж байгаа ажээ. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд анхны ийм судалгаа болох юм. Ангараг гаргийг найман төхөөрөмж судалж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь гаргийг тойрон эргэж байгаа бол зарим нь гадаргуу дээр нь буугаад байгаа юм. Мөн БНХАУ, АНУ шинэ төхөөрөмжүүдээ энэ онд тус тус илгээх төлөвлөгөөг боловсруулаад байгаа аж.