МУГЖ Г.Ариунбаатар, Испанийн цуут дуурийн дуучин Пласидо Домингогийн хамт дуулж, урлагийн ертөнцөд нэгэн шинэ түүхийг бичжээ. Доминго бол Лучиано Паваротти, Ёосе Карерас нарын хамт “Их гурван тенор” хэмээн нэрлэгдэж, сонгодог урлагийн ертөнцөд алдраа мөнхөлсөн, нэрийн хуудас болсон уран бүтээлч билээ.
Г.Ариунбаатар нь П.Доминготой Симон Бокканеграгийн дуурийн хэсгээс хамтран эгшиглүүлсэн байна.
Доминго дуурийн урлагт хөдөлмөрлөсөн 50 жилийн ойн тоглолтыг өнгөрөгч 2019 онд хийсэн. Үүндээ дэлхийн шилдэгт тооцогдох 80 гоцлол дуучдыг урьж, дуулуулж байсан ба тэдний тоонд МУГЖ Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар багтаж байсан юм.