Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн, эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд шалгаж, заримыг нь шүүхээр шийдвэрлэж буй. Тэгвэл тус банкнаас санхүүжүүлсэн НВЦ компанийн боловсруулсан бүтээн байгуулалтын төслийг шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй нь холбогдуулан тус компанийн захирал Ц.Баатарбилэгийг цагдан хорьсон гэнэ. Хууль хяналтын байгууллагуудын эх сурвалжуудаас энэ талаар лавлахад “НВЦ компанийн захирал ажилтай Ц.Баатарбилэг гэдэг хүнийг цагдан хорьсон нь үнэн. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 24 цаг саатуулсан байсныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хянаад 48 цаг саатуулахаар болсон” гэсэн юм.
Г.Равжаа