АТГ-аас өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр баривчилгаа хийжээ. Энэ удаад ХХААХҮЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг тендерийн асуудлаар шалгаж эхэлсэн байна. Өчигдөр тодорхой объектуудад үзлэг, нэгжлэг хийсэн нь хэмээн эх сурвалж мэдээллээ.
Тухайлбал, тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.
Ташрамд дурдахад, Жастын Ш.Батхүүд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлээд 8 сар болж байгаа. Мөн сайд асан Б.Батзориг болон ЖДҮДС-гийн албан тушаалтнууд гэх мэт 13 хүнд холбогдох хэрэг шүүх рүү шилжсэн билээ.