Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бѳхбат өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, шалгуулах болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, Б.Баатархүү "Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатыг 2019 оны есдүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан" хэмээн мэдэгдлээ.
Хэргийг сануулахад, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байсан бөгөөд энэ асуудлыг зөрчлийн хуулиар шалган шийдвэрлэж байгаа аж.