Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-ны шөнө 00 цагийн үед Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан байна. Одоогоор хураагдсан бодис, биологийн дээж /шээс/ ШШҮХ-д хүргэгдсэн, шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.